12-13 НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАЛААСНЫ ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДЖЭЭ


Цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт гар утас хулгайлсан хэргүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал,Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар сэжигтэй этгээдүүдийг шалгахад 10 настай, М гэх хүүгийн халааснаас "LG" гар утсыг нь хулгайлсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 12-13 настай, эрэгтэй, Б, Б, Г үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны урд талын автобусны буудал дээр тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн 26 настай, эрэгтэй М-ын үүргэвчнээс "Samsung J-7" гар утсыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай, 28 настай, эрэгтэй Б хулгайлсныг, "Хавдар судлалын үндэсний төв"-ийн автобусны буудал дээр 30 настай, эрэгтэй Б гэгч нь 19 настай, эрэгтэй С-ын "Samsung Galaxy S6 edge" гар утсыг хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт шалгаж байгаа аж. Халаасны хулгайн гэмт хэрэг гарч байгаатай холбогдуулан иргэдийг олон нийтийн газраар явахдаа сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 15 минутын өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 32 минутын өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 52 минутын өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 53 минутын өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 59 минутын өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 21 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 22 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 23 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31