АТГ-ЫН ЦАХИМ ХУРАЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦСОНГҮЙ


Авлигатай тэмцэх газраас орон нутаг дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлыг аймаг тус бүрт цахим хурлаар хэлэлцүүлж байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн оны арван нэгдүгээр сард 21 аймаг, 94 суманд ажиллаж, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган тусалж, авлигын нөхцөл байдлыг тодорхойлон, дүнгээ цахимаар хэлэлцүүлж байгаа юм.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говьсүмбэр аймгийн удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулаад байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлыг танилцуулах онлайн хуралд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцсонгүй. Харин Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар Улаанбаатар хотод албан ажилтай яваа тул оролцоогүй байна.

Орон нутагт нь үүсээд байгаа авлигын нөхцөл байдлын талаар хэлэлцэх цахим хуралд идэвхтэй оролцож, авлигатай тэмцэх хүсэл зориг, удирдлагын манлайлал гаргахыг Авлигатай тэмцэх газраас аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүсч байна. Хэлэлцүүлгээс Зөвлөмж гаргаж, аймгуудад хүргүүлэх бөгөөд Авлигатай тэмцэх газар 9-11 дүгээр сард орон нутагт ажиллаж, хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 19 минутын өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 36 минутын өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 56 минутын өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 57 минутын өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 1 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 21 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 22 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 23 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31