Ховд аймгийн Зэрэг сумын Буриа багийн "Дэлийн булаг" гэдэг газар өчигдөр газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс урд зүгт 7 км зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаар Зэрэг сумын Засаг даргын орлогчоос 10:44, 13:58 цагуудад тодруулж асуухад "Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй" гэсэн мэдээллийг Онцгой байдлын газарт өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна