ТЭНЭМЭЛ ИРГЭД НЭГНИЙНХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ


Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнэмэл иргэд архидан согтуурсан үедээ нэгнийнхээ аминд хүрсэн хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

"Дулааны худагт хүн нас барсан байна" гэсэн мэдээлэл өнгөрөгч шөнө буюу 2018.02.26-ны 23:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн "Арцат-111" чиглэлийн алба хаагчид ажиллаж тэнэмэл амьдралтай 21 настай, эрэгтэй А нь тодорхой оршин суух хаяггүй 33 настай, эрэгтэй Э-ийн амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Тэгвэл тэнэмэл иргэдэд хэн, хэрхэн анхаарал хандуулдаг талаар албаны хүнээс тодруулахад "Тодорхой оршин суух хаяггүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох тохиолдол бий. Тиймээс цагдаагийн байгууллагаас бусад газруудтай хамтран тэднийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллага, халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулдаг. Өнгөрөгч оны арвандүгээр сард нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг санд бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ТББ-д байршуулж ажилласан" гэлээ.

Эх сурвалж: Uls.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 15 минутын өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 32 минутын өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 52 минутын өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 53 минутын өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 59 минутын өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 21 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 22 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 23 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31