ФИТНЕСС, БЯЛДАРЖУУЛАХ КЛУБҮҮД 10-50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ


Нийслэлийн иргэд зарим фитнесс, бялдаржуулах клубээр өнөөдрөөс /2018.02.28/ 10-50 хувийн хөнгөлөлтэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, "Монголын бодибилдинг фитнессийн холбоо" хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг "Монголын бодибилдинг фитнессийн холбоо"-ны гишүүн, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй клубүүдээр даваагаас баасан гаригт 10.00-17.00 цагт 10-50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болов.

Залуучуудыг дэмжин ажиллаж буй дээрх байгууллагад "Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага" гэсэн 1-5 одтой самбар байршуулах аж.

Ингэснээр нэг одтой фитнесс клубээр 10, таван одтой бол 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм байна. Мөн дээрх байгууллага нас, хүйс, оршин суух харьяалал харгалзахгүй иргэдэд үйлчлэх ажээ.

Одоогоор "Монголын бодибилдинг фитнессийн холбоо"-ны гишүүн 30 гаруй байгууллагаас 22 нь "Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага" гэсэн 1-5 одтой самбар байршуулж, 10-50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ.

Цаашид хөнгөлөлттэй үнээр бодибилдинг, фитнессийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын тоог нэмэгдүүлэх юм байна.

Хөнгөлөлтэй үнээр үйлчлэх клубүүдийн жагсаалт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 17 минутын өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 34 минутын өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 53 минутын өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 55 минутын өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 1 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 21 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 22 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 23 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31