ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА


Канад Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан "Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа" Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Дэлхийн 13 орны 50 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа уг дамжаанд олон улсын энхийг дэмжих ажиллагаа болон бусад цэргийн ажиллагааны штабт ажиллаж үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх юм.

Сургалтыг Канадын Зэвсэгт хүчний 10 гаруй сургагч багш удирдан явуулж байна. Аливаа цэргийн ажиллагааг амжилттай зохион байгуулах үндэс болсон ажиллагааны төлөвлөлтөд голлох үүрэгтэй оролцох иргэн-цэргийн харилцааны офицеруудыг өндөр түвшинд бэлтгэх, хөтөлбөрт хамрагдан оролцож байгаа орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор энэ удаагийн сургалт явагдаж байгаагаараа онцлог юм.

Канад Улсын Засгийн газрын "Цэргийн сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөр"-ын хүрээнд анх 2016 онд "Олон нийттэй харилцах" сэдвээр олон улсын сургалтыг манай оронд зохион байгуулсан нь ихээхэн үр өгөөжтэй болсон бөгөөд дараа дараагийн сургалтуудыг зохион байгуулах үндсийг бүрдүүлж өгсөн юм. Уг дамжаа нь 2018 оны 02 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд явагдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 15 минутын өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 32 минутын өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 52 минутын өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 53 минутын өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 59 минутын өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 21 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 22 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 23 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31