НИТХ ДАХЬ АН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛЖ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ САНАЛ ГАРГАВ


НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна.

Нийслэлчүүдийн 57 хувь нь оршин суугаа гэр хорооллыг хөгжүүлэх асуудал бол нийслэлийн хөгжлийн гарц юм. Гэвч өргөн барьсан хөтөлбөрийн төсөл нь хэрэгжүүлэх бодит ажил бус, тунхагийн шинж чанартай, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойлоогүй. Тухайлбал нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэхэд энэ жил нийслэлийн төсөвт 10 тэрбум, улсын төсөвт 58 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл энэ жил хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 400 тэрбум шаардлагатай байна. Иймд санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож бодитой хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.

Түүнчлэн нийслэлчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн ахмадын орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй байна. Гэр хорооллын иргэд бол газрын эзэд. Газрын эздийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ялгаварлахгүйгээр боломж олгох нь чухал. Гэтэл гэр хорооллын иргэдийн газрыг хямд худалдан авч дамлах ажил хийх нь нийслэлийг хөгжүүлэх үндсэн зорилго биш.

Иймд мэргэжлийн байгууллагууд, газрын эзэд болох гэр хорооллын иргэдийг оролцуулсан Хамтарсан ажлын хэсэг байгуулж, уг хөтөлбөрийг дахин сайжруулж батлах саналыг АН-ын бүлэг оруулаад байна.

Үүнээс гадна АН-ын бүлэг С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндөөд байна. НИТХ-ын хуралдааны дэгийн 4.3-т "Хурлын хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудал боловсруулах зорилгоор нам,эвслийн бүлэг, Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг хуралдааныг хуралдуулна" гэж заасан болов НИТХ-ын ирц бүрдэхээ больсон. Ажлын хороодын хурлын ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Нэг нам дийлэнх олонхио бүрдүүлсэн ИТХ-ын ирц бүрдэхгүй, хуралдахгүй байгаагийн улмаас ажлын хороодоос нэгдсэн хуралдаанд оруулах тодорхой санал гаргаж чадахгүй гацаж болжээ.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д "Хурлын дарга нь хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй" гэж заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д "Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн хурлын хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй.

Гэвч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна.

Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гаргажээ

Иймд цаашид НИТХ-ын үйл ажиллагаагхэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг ээлжит хуралдааны үеэр хөндөөд байгаа юм байна. .


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 1 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 1 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 1 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 2 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 22 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 23 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 23 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31