Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбогдож, хар тамхины хэргээр саатуулагдаад байсан Г.Сарангэрэл ахин хар тамхины хэрэгт холбогджээ.Эрүүгийн цагдаагийн албаныхан мөрийтэй тоглоомын газруудад хийсэн шалгалтынхаа үеэр тоглоомын газруудад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис зардаг байж болзошгүй этгээдүүдийг шалгахад Г.Сарангэрэл баригдсан аж.Г.Сарангэрэлээс шинжилгээ авахад түүний шээснээс метамфетамин буюу мөс илэрсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна