Хангарди ордны 14 давхарт
10:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаантай. Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Тусгаар тогтнолын ордны Бага танхим
10:00 цагт "Монголын түүх"-ийн олимпиадын 2 дугаар шат болно.
Тусгаар тогтнолын ордны 6 давхарт
11:00 цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ахмад дипломатуудтай уулзаж, хүндэтгэл үзүүлнэ.
Дэлхийн Банкны байранд
11:00 цагт Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайланг танилцуулна.
Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн байр 4 давхарт 405 тоот өрөөнд
13:30 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өрх толгойлсон, амжиргааны түвшин доогуур эхчүүдэд сэтгэлийн дэм өгөх хандивын аян өрнүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна