Н.ТҮВШИНБАЯР АВАРГА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖЭЭ


Дэлхийн “Гэмтэлтэй ч ялалт байгуулж, медаль хүртсэн" тамирчдын нэгдүгээрт Н.Түвшинбаяр жагсчээ. Тодруулбал, Олон Улсын Олимпийн хорооноос бэртсэн хэдий ч ялалт байгуулсан бүх цаг үеийн шилдэг таван тамирчинг нэрлэсэн юм. Уг тамирчны жагсаалтын нэгдүгээрт Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт тамирчин Найдангийн Түвшинбаярын барилдаан нэрлэгдсэн байна. Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж, монгол түмнийг баярлуулсан. Харин 2012 оны Лондонгийн олимпод хүнд бэртэлтэй ч олимпийн аваргын төлөө ОХУ-ын бөх Хаибулаевтай барилдан ялагдаж, мөнгөн медаль хүртсэн билээ. Энэхүү барилдааныг Олон улсын олимпийн хорооноос онцолж бүх цаг үеийн гэмтэл авсан ч ялалт байгуулж чадсан шилдэг таван тамирчны тэргүүн эгнээнд нэрлэжээ. Түүний араас Атлантагийн 1996 оны олимпод оролцсон АНУ-ын уран гимнасикчин Керри Страгийн үзүүлбэр шалгарчээ. Тэрээр финалын эхний үзүүлбэр дээр зүүн хөлөө гэмтээсэн ч хоёр дахь үзүүлбэрээ нэг хөл дээрээ амжилттай үзүүлэн алтан медаль хүртсэн аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 10 минутын өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 34 минутын өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 2 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 2 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 2 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 3 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 23 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31