АТГ-т төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон. Энэ хугацаанд 40073 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40067 нь мэдүүлгээ гаргаж өгчээ. Харин төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстойгоос 271 нь хугацаандаа өгсөн байна. Мэдүүлгээ өгөөгүй нэг албан тушаалтныг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна