173 АВТОБУСЫГ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАРГАЖЭЭ


Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 12 жилээс дээш хугацаагаар үйлчилгээнд ашиглаж, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа 173 автобусыг улсын ахлах байцаагчийн акт гаргаж үйлчилгээнээс гаргажээ.

Улсын байцаагчийн актыг хэрэгжүүлж, автобусуудыг "Бүртгэлийн сан"-гаас хасч, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай "Нийслэлийн Тээврийн газар"-т, автобусуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар Замын цагдаагийн албанд албан бичиг тус тус хүргүүлсэн байна.

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрт хийж буй хяналт шалгалтын хүрээнд дээрх ажлыг хийсэн бөгөөд дээрх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнд танилцуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 33 минутын өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 2 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 2 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 2 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 3 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 23 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31