Г.АЛТАНБАГАНА “ИХ ДУУЛГА”-ААС АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ


"Дюссельдорф-2018" Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд Германы Дюссельдорф хотноо болж өнгөрлөө. Тэмцээний сүүлийн өдөр уламжлал ёсоор хүнд жингийн буюу эрэгтэйчүүдийн 90кг, 100кг, +100кг, эмэгтэйчүүдийн 78кг, +78кг-ийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодров.

Эдгээр жинд манайхаас таван жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд ОУХМ Г.Алтанбагана хүрэл медаль хүртжээ. Тэрбээр Доминикан, Японы бөхчүүдийг ялж, шилдэг наймд шалгарсан. Улмаар шилдэг наймд ОХУ-ын жүдоч Михайл Игольниковтай барилдаж, ялагдал хүлээсэн юм.

Ингээд дагах барилдаанд Латвийн Дэвис Дудаг цэвэр, хүрэл медалийн төлөө Тажикстаны Комроншох Устопириёныг вазаригаар ялж "Их дуулга" ангиллын тэмцээнээс анхны медалиа хүртлээ.

Ингэснээр тус тэмцээнээс манай дөрвөн залуу тамирчин "Их дуулга"-ын анхны медалиа авч, медалийн тоогоороо гуравдугаар байрт шалгарлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 12 минутын өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 36 минутын өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 2 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 2 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 2 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 3 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 23 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31