НҮБ-Д ДАНСТАЙ АНХНЫ МОНГОЛ ЦАГДАА


Энхийг сахиулсан талаарх "халуун сэдэв"-ээ түр азнаад Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргалын гэр бүл, ажил албаных нь талаар асууж сонирхсон юм. Тэрээр Улаанбаатарт төрж өссөн ч аав нь Говь-Алтай, ээж нь Завханых учраас Алтай нутгаар овоглодог гэнэ. Аав,ээжээсээ эхлээд дөрвөн үе дамжсан цэргийн гэр бүл. Аав нь Монголын хамгийн анхны сөнөөгч онгоцны штурман, ОХУ-д бэлтгэсэн анхны нисгэгчдийн нэг. Ээж нь Батлан хамгаалах их сургуульд 35 жил ажилласан. Дүү нар цэргийн хүмүүс. Хүү нь ОХУ-д Цэргийн инженерийн академид сурч байгаа гээд үе удмаараа Монголын армид хүчин зүтгэж яваа бахархалт гэр бүл аж. Харин ярилцлагын зочин маань гэр бүлийнхнээсээ ганцаараа цагдаа руу "урвасан" нэгэн. Анх цэргийн хүн байсан ч цагдаагийн албаны томилолт өвөртөлж, басхүү НҮБ-д данстай анхны цагдаа болох хувь тохиосон нь энэ.

Д.Энхжаргал аавын­хаа зөвлөснөөр Олон улсын харилцааны сур­гуульд элсч 1994 онд төгсөөд БХИС-д Герман хэлний багшаар ажиллажээ. Тухайн үед Монгол, Германы Батлан хамгаалах яам офицер оюутнуудыг солилцох хамтын ажиллагааны суурь тавигдаж байхад анхны багшаар томилогдож зургаан жил ажиллажээ. Дараа нь Германд Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалаад 2004 онд Монголд ирсэн байна. Тэгээд БХИС-ийн Га­даад хэлний сургалтын төвийн дарга, Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд судлаачаар ажиллаж байтал ЦЕГ-аас цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхээр Гадаад хэлний сургалтын төв байгуулж, даргаар нь ажиллахыг урьснаар цэргийн гэр бүлээс цагдаагийн байгууллагад хүчин зүтгэх гараа эхэлсэн түүхтэй. Дэд хурандаа Д.Энхжаргал "Сургалтын төвд бүх зүйлийг шинээр эхэлсэн. Харанхуй коридор хар ногоон өнгөөр будсан ханатай гурван заал хүлээж аваад хамт ажилласан гурван багштайгаа хөвөнтэй өмд цамц өмсөөд ажлаа эхэлж байлаа. Сургалтын материаллаг баазаа бэхжүүлэх, хөтөлбөр стандартыг бий болгох гэж зүтгэсэн. Цагдаагийн албан тушаал дээр ажиллаж байгаа хүн гадаад хэлний ямар мэдлэгтэй байх ёстой юм гэсэн стандартыг тогтоохоор ажиллаж байна. 2020 он гэхэд бий болгох зорилтыг тавьсан. Германд бол англи, франц хэл, АНУ-д араб хэл нэгдүгээрт тавигддаг. Үүнтэй ижил манайд орос, англи, хятад хэлний мэдлэгтэй байх ёстой. Одоо бол анхныхаа шатанд хөл дээрээ бүрэн тогтсон гэж үзэж байгаа. Стандарттай болоод цагдаагийн олон албан хаагчийг НҮБ-ын цагдаа гэсэн нэрээр энхийг сахиулагч цагдаагийн алба­ны чиг үүргээр явуу­лахыг зорьж байна" гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 12 минутын өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 35 минутын өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 2 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 2 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 2 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 3 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 23 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31