ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА САНСАРТ АНХНЫ ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ


АНУ-ын нэгэн баян, 72 настай Роберт Бигелоу 2021 онд сансарт зочид буудал нээхээр төлөвлөж байна. Тэрбээр хөвдөг зочид буудал байгуулах гэж байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна.Бигелоугийн "Bigelow Aerospace" компани цагтаа Пентагоны нууц хөтөлбөрийн хүрээнд харь гарагийг хайхад ихэнх үйл ажиллагаагаа зориулжээ. Гэвч тус компани харь ертөнц байдаг гэсэн дүгнэлтэд бүрэн хүрч чадаагүй юм.Хэдий тийм боловч Роберт Бигелоу харь гараг байдаг гэдэгт, дэлхий дээр харь гарагийн хүмүүс ирсэн гэдэгт итгэдэг.Харин сансарт хөвдөг зочид буудлыг түүний "Bigelow Space Operations" хэмээх шинэ компани нь байгуулах юм. Уг зочид буудал нь сансарт хөөргөх В330 хэмээх хоёр модуль бүхий сансрын станцын нэг хэсэн болох юм. В330-1, В330-2 модулийг 2021 он гэхэд хөөргөхөд бэлэн болгох аж. Хэрвээ бүх зүйл төлөвлөгөө ёсоор явагдвал 17 метр урт модуль сансрын тойрог нэгдсэн станцтай нэгдэх юм.Одоохондоо зочид буудлын өрөө ямар өртөгтэй нь тодорхойгүй байна. Төсөл хэрэгжиж эхлэх үедээ найман оронтой тоо буюу 10 сая доллараар яригдаж байгаад сүүлдээ долоон оронтой тоо руу буурах магадлалтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 33 минутын өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 2 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 2 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 2 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 2 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 23 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31