ЦАМААН МОНГОЛЧУУДЫН ЦАДИГГҮЙ ЗАН


Хаврын тэргүүн сарыг угтахдаа ширээндээ залж байсан идээгээ хогийн саванд хийх сэдэл хэтэрхий цамаан зан Монгол хүнээс л гардаг болов уу.Уг нь бид уламжпал соёлоо XXI зуун хүртэл алдалгүй тээсэн ард түмэн хэмээн өөрсдөөрөө омогшдог. Гэтэл жил бүрийн Цагаан сарын дараа хог дээр хаясан хэвийн боовны зураг олон нийтийн сүлжээгээр тархаж Монголчууд дор бүрнээ халагладаг ч үндэсний өв соёлоо үнэгүйдэхээс хамгаалж чадахгүй байна. Хогийн цэг дээр овоолсон хэвийн боовны зурган доор хаясан хүний тэнэг, цамааныг нийтээрээ гайхан сэтгэгдэл бичдэг. Харамсалтай нь, энэ бол Монголчуудын нийтлэг дутагдал. Өөрөөр хэлбэл, хэвийн боов баярын ширээний чимэг, баглаа цэцэг шиг үүргээ биелүүлээд хогийн сав руу шидэгддэг цаг иржээ. Энэ бүхнийг хараад Монголчууд бид уламжлал, ёс заншлаа газар гишгэлэхээр сэтгэхүйн доройтолд ороо юу гэсэн бодол төрнө. Монголчууд идээ идээний дээд болгон жаргал, зовлон, жаргал гэх бэлгэдлээр өрдөг хэвийн боовоо хөгшид хүүхэдгүй амтархан иддэг байсан цаг саяхан. Гэтэл бидний уламжлалаа дээдэлдэг тэр сэтгэхүйгээ хаана гээчихэв. Монголчуудын 30 хувь нь ядуу байна гэсэн статистик судалгаа бий. Зарим нь өдрийн хоолоо арайхийн залгуулж байхад үлдсэн нь сар шинийн идээгээ тоох ч үгүй хог дээр хаяж л байна. Цагаан сарын дараа залуучуудын дунд "Нэг хэвийн боов" аяныг өрнүүлдэг болсон. Энэ аяны хүрээнд цугларсан хэвийн боовыг амьжиргааны төвшнээс доогуур айл өрхөд өгдөг. Хэвийн боовыг идэхээсээ илүүтэй таваг засахад хэрэглэдэг болсон энэ үед хогийн саванд хийлгүй хэрэгтэй хүнд нь өгч болно шүү дээ.

ZALUU.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 1 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31