ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛГОН ТЭМДЭГЛЭЛЭЭ


Жил бүрийн 12 дугаар сарын 10-ний өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр" болгон дэлхий нийтээр тэмдэглэж өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Архангай аймгийн Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Өмгөөлөгчдын холбоо, Эмнэсти интернэшнл, Төгс таван мэдрэмж ТББ хамтран Хасу худалдааны төвд "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна дээрх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, мэдээллээр ханган, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Синх: С.Мөнгөнзаяа /Архангай аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэн/

Синх: Ж.Вандансүрэн /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн хяналтын улсын байцаагч/

Синх: Ж.Должинсүрэн /Архангай аймгийн Ихтамир сумын 5р багийн иргэн/

Архангай аймгийн хувьд Хүний эрхийн олон улсын өдрийг жил бүр тэмдэглэдэг ба 70 жилийн ойн хүрээнд Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх нээлттэй өдөрлөгийг тэмдэглэж буйгаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх, Сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэл зэрэг өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хүний эрх эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгй байдал энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн үндэсний Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ний өдөр батлан гаргасан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 1 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 17 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 20 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 21 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 23 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 23 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 23 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр