ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ТАРИА 100 ХУВЬ ҮР ДҮНТЭЙ


Эмэгтэйчүүдийн жирэмснээс хамгаалах эмийг 1951 онд зохион бүтээсэн бол эрчүүдийн хувьд бэлгэвч, үрийн суваг боохоос өөр ямар ч арга бодит амьдралд нэвтрээгүй байна. Тэгвэл Их Британийн эрдэмтэд эмнээс илүү үр дүнтэй жирэмснээс хамгаалах тариаг эрчүүдэд зориулан зохион бүтээжээ.

Уг тариа нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийгбүрмөсөн хориглож, хоёр жилийн турш жирэмснээс хамгаалах юм. Өмнө нь гормоноор дамжуулан эр бэлгийн боловсрох явцад саад хийх аргыг туршиж байсан ч булчин өвдөх, сэтгэл гутрах зэрэг сөрөг нөлөө үзүүлжээ. Харин дээрх тариаг сармагчин дээр туршихад 100 хувь найдвартай гэдэг нь нотлогдсон байна. Их Британийн нөхөн үржихүйн нийгэмлэгийн профессор Адам Балин "Тариаг хийхэд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Бид удахгүй хүн дээр туршина. Гель хэлбэртэй тарилга нь үрийн хоолойд эр бэлгийн эс боловсрох явцыг хориглоно" хэмээн ярьжээ.

Өмнө нь Энэтхэгийн "The Parsemus Foundation" байгууллагаас эрэгтэй хүний үрийн сувагт полимер нэгдэл бүхий гель шахах аргыг танилцуулж байсан юм. Гель нь үрийн сувгийн хэсэг газрын ханыг бүрхэж бэхлэгдсэнээр 10 жил хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 1 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 17 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 20 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 21 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 23 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 23 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 23 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр