"МОНГОЛ ЗЭС КОРПОРАЦИ" ДЭЭД ШҮҮХ ДЭЭР ЯЛЛАА


Улсын дээд шүүх өнөөдөр "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцлээ.

Монголын зэс корпораци нь Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил болох 49 хувийг худалдаж авсан бөгөөд үүнийг нь Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгосон. Улмаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийн нэр дээр бүртгэлтэй 49 хувийг Засгийн газар буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэр дээр бүртгэсэн.

Энэхүү бүртгэл нь зөв гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна гэж Дээд шүүх үзлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны долдугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 2092 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн шаардлагыг хангахгүй орхиж байсан юм.

Нэхэмжлэл гаргасан Монгол зэс корпорацийн нэхэмжлэлийг шүүх хангаж, тэд шүүх дээр ялсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 1 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 18 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 21 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 22 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 23 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 2026/11/03