ЯПОНЫ НИЙТИЙН ТЭЭВЭР 20 СЕКУНД ЗӨРЖ, УУЧЛАЛТ ГУЙВ


Японы нийтийн тээвэр цагийг ягштал баримталж, хэрэглэгчдэд дээд зэргээр үйлчилдэг болохыг "Tsukuba Express" компани олон нийтээс уучлалт гуйсан явдал харуулав. Тус компанийн хурдан галт тэрэг Токиогийн хойд хэсэгт орших Минами Нагарейма зогсоолоос өглөөний 9.44.40-д буюу товлосон хугацаанаас 20 секундийн өмнө хөдөлжээ.

Үүний дараахан Төмөр замын үйлчилгээний газраас "Tsukuba Express" галт тэрэгний үйл ажиллагаа хариуцсан багийг явах цагаа нарийн шалгаагүй хэмээн буруутгасан байна. Хэдийгээр энэ явдалтай холбоотойгоор ямар нэгэн гомдол санал ирээгүй ч компанийн удирдлагууд "Үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг алдагдуулсанд гүнээ хүлцэл өчье" гэж мэдэгдэв.

Тэд зорчигчдыг 45 минутын дотор Токиогийн Акихабарагаас Цукабу зогсоол хүртэлх 54 км газар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд 4 минут тутамд нэг галт тэрэг хөдөлдөг байна. Энэхүү үйлчилгээгээр өдөрт 230 мянган хүн зорчдог ажээ.

Японы төмөр замын систем цаг нарийн баримталдаг, найдвартай гэдгээрээ дэлхийд алдартай. Өдөрт хэдэн сая зорчигч ажилдаа хоцрохгүйн тулд зогсоол дээр ирэх цагаа хуваарийн дагуу сайтар төлөвлөдөг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 1 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 18 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 21 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 22 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 23 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 2026/11/03