ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ ИХЭСЧЭЭ


Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар, амбулаторийн 89588 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт өвчлөгсдийн 36.5 хувийг 0-2 нас, 30.3 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 36.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Сүхбаатар дүүрэгт 5.4 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 5.1 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд арванхоёрдугаар сарын 05-ны байдлаар, насанд хүрэгчдийн орны 6.7 хувийг буюу 81 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 100 ор тавьснаар орны зохицуулалт хийгдсэн бөгөөд нийт 181 ороор хүүхдийн орыг нэмэгдүүлсэн байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шүдний эмч Б.Батбаяр төрсөн өдрөө тохиолдуулан 55 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж өгчээ 2 цагийн өмнө
Үндэсний хэмжээний систем хариуцагч “E-Mongolia” алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв 4 цагийн өмнө
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна 5 цагийн өмнө
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цагийн өмнө
“The MongolZ” баг Соёлын элчийн гэрчилгээгээ гардан авлаа 22 цагийн өмнө
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно 23 цагийн өмнө
Таван шарын гүүрэн гарцын барилга угсралтын ажлын бэлтгэлийг хангаж байна 23 цагийн өмнө
Шатахууны нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо 23 цагийн өмнө
Улсын Их хурлын гишүүд ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачилжээ Өчигдөр
Албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдлыг шалгажээ Өчигдөр
Ахлах ангийн хичээл ирэх Даваа гарагаас цахимд шилжинэ Өчигдөр
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
УИХ-ын тогтоолыг батлуулахын тулд олон нийт анхаарлаа сулруулахгүй шахаж, хянах шаардлагатай Өчигдөр
ЗХХГ-т замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй зэрэг хэрэгслийг хүлээлгэн өгчээ Өчигдөр
Ш.Раднаасэдийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо Өчигдөр
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа Өчигдөр
Цана, чарганаас үүдэж 1693 хүн эмнэлгийн тусламж авчээ Өчигдөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ Өчигдөр