Цэргийн Төв эмнэлэг, Энэтхэгийн BLK Super Specialty эмнэлгийн эмч нар хамтарсан үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 7-ныг хүртэлх өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг дээр харьяалал хамаарахгүй үзлэг хийгдэх бөгөөд үзүүлэхээр ирж буй иргэд сүүлийн гурван сарын дотор хийлгэсэн шинжилгээний бичигтэйгээ ирэх юм байна.
Энэтхэг улсын Хавдрын төвийн захирал Панкаж Панде, доктор, профессор Санжэй Сингх Неги нар хүрэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна