П.ОРХОН, А.БАТЦЭЦЭГ НАР БҮХ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛЖЭЭ

Admin
Өчигдөр

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болж өнгөрлөө. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, Швед, АНУ, Украин, Азербайжан гэсэн найман улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс манай эмэгтэй бөхчүүд хүрэл медаль хүртэв.

Манай эмэгтэй бөхчүүд энэ жилийн тэмцээнд БНХАУ, Азербайжан, Украинтай "В" хэсэгт өрсөлдсөн. Эхний өдөр нэгдүгээр тойрогт Азербайжаныг, хоёрдугаар тойрогт Украиныг тус бүр 6:2-оор ялсан ч хэсгээ тэргүүлэх шийдвэрлэх барилдаанд Дэлхийн цомын зургаан түрүүтэй БНХАУ-ын багт 3:5-аар дийлдсэн юм. Ингэснээр Монголын эмэгтэй бөхчүүд АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө барилдлаа.

Хоёр жилийн өмнө Санкт Петербургт болсон Дэлхийн цомд тэдэнтэй мөн хүрэл медалийн төлөө барилдаж 5:3-аар ялж шагналын тавцанд зогсч байсан түүхтэй. Тэгвэл Чебоксарын дэвжээнд медальтай үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд бүсгүйчүүд маань үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей тэргүүтэй АНУ-ын багийг 5:3-гаар сөхрүүлэв.

Сэм авгынхны эсрэг манайхаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал нар ялалт байгуулснаар Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнээс гурав дахь ("Улаанбаатар-2013"-д мөнгө, "Санкт-Петербург-2015"-д хүрэл) медалийг эх орондоо авчирлаа.

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ А.Батцэцэг нар дөрөв барилдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан. Харин олимпийн наадмын хүрэл медаль медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг бэлтгэл дутуу байгаа харагдсан. Гэхдээ тэрбээр шийдвэрлэх барилдаанд АНУ-ын өсч яваа бүсгүй Тамыра Мынсаг туршлага заан 8:7-гоор ялж, дэлхийн энтэй бөх гэдгээ нотоллоо.

16 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд дан залуу тамирчдаа Чебоксарт илгээсэн, эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японы шигшээ баг БНХАУ-ын багийг 4:4-өөр (онооны чанараар) буулган авснаар ес дэх түрүүгээ хүртэв. Тавдугаар байрын төлөөх барилдаанд зохион байгуулагч орон Оросууд Украиныг 5:3-аар, долдугаар байрын төлөөх барилдаанд Азербайжаны Шведийг 6:2-оор хожсон юм.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНЫ ДҮН:

МОНГОЛ - АНУ 5:3
48 кг: Буяндалайн Чимгээ - Виктория Энтони цэвэр ялагдсан
53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Хейли Аугелло 11:6
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант цэвэр ялсан
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Кайла Миракле 6:1
60 кг: Энхбатын Гантуяа - Алли Рэган 4:4
63 кг: Пүрэвдоржийн Орхон - Маллори Велт цэвэр ялсан
69 кг: Соронзонболдын Батцэцэг - Тамыра Менса 8:7
75 кг: Ган-Очирын Уртнасан - Аделин Грей цэвэр ялагдсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 43 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 58 минутын өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 3 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 23 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 23 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр