ХАКУХОГООС УУЧЛАЛ ГУЙЛГАХ ТУЛ ХАРУМАФҮЖИ ТАКАНОЙВАГ ЗОДСОН ГЭЖЭЭ


Монгол сумочдын зодооны хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өчигдөр Японы хэвлэлүүдэд нийтлэгджээ.

Сүмогийн холбооны захирлуудын хурал өнгөрсөн Пүрэв гарагт болж, тус холбооны хямралын үеийн удирдах хорооноос ирүүлсэн урьдчилсан тайлантай танилцсан байна. Тайланд өнгөрсөн аравдугаар сарын 25-нд Тоттори хотод болсон үйл явдлыг дэлгэрэнгүй өгүүлсэн ажээ.

Уг хурлын урд өдөр ёкозуна Харумафүжи зодог тайлж байгаагаа зарласан юм.

Хорооны тайлан бүрэн байдлаар эцэслээгүй байгаа нь хэргийн хохирогч гэгдэж байгаа Таканойвагийн мэдүүлэг дутуу байгаатай холбоотой ажээ.

Учир нь дэвжээний эзэн Таканохана цагдаагийн шалгалтыг дуустал Сүмогийн холбоонд мэдээлэл өгөхгүй байхыг Таканойвад даалгаад байгаа гэнэ.

Хурлын үеэр Таканохана цагдаагийн дүгнэлт гарсны дараа дэвжээний бөхөөрөө мэдүүлэг өгүүлнэ гэж амлажээ.

Тайланд өгүүлснээр аравдугаар сарын 25-ны хэрэг явдал Тоттори хотын Жохоку дунд сургуулийн төгсөгчдийн уулзалтын үеэр болсон байна. Таканойва, Тэрунофужи зэрэг бөхчүүд тус дунд сургуулийн төгсөгчид бөгөөд тэдэн дээр Монголын гурван ёкозуна болох Хакухо, Харумафүжи, Какурю нар нэмэгджээ.

Уулзалт үдэшлэгийн үеэр Хакухо өнгөрсөн есдүгээр сард Токиогийн ресторанд гаргасан бүдүүлэг ааш авирынх нь талаар Таканойвад шүүмжлэн хэлж, сургасан байна. Энэ үед Харумафүжи тэдний дунд яриаг зөөлрүүлэх намжаах арга хэмжээ авч байжээ.

Дараа нь тэд өөр бааранд очиж үргэлжлүүлэн ууж наргисан байна. Энэ үед Таканойва, Тэрунофүжи нарт Хакухо дунд сургуульд сурсан мэдсэн зүйлээ хэзээ ч мартаж болохгүй гэсэн сургааль, зөвлөгөө хэлж байжээ.

Хакухог ярьж байх зуур Таканойва гар утсаараа оролдож суусан байна. Үүнийг харсан Харумафүжи түүнд Хакухогийн үгийг сонсохыг шаардахад Таканойва "Би найз охиноосоо ирсэн имэйлийг уншиж байна" хэмээн хайхрамжгүй хэлжээ.

Үүнд уурссан Харумафүжи Такаонойваг алгадаж, Хакухогоос уучлал гуйхыг шаардахад залуу бөх өөдөөс нь муухай харж, эсэргүүцэл үзүүлсэн гэнэ.

Ингээд Харумафүжи түүнийг олон удаа цохиж, уучлал гуйхыг үргэлжлүүлэн шаарджээ. Тэр бас караокены удирдлага шүүрч аваад Таканойвагийн толгойд хэд хэдэн удаа цохисон байна.

Үүний улмаас Таканойва толгойдоо хэд хэдэн оёдол хийлгэхэд хүрсэн тухай тайланд дурджээ.

Энд анх хэвлэлээр тарж байсанчлан лонхны шилээр цохисон тухай дурдаагүй байна. Харин Харумафүжи оргилуун дарсны лонх шүүрч аваад цохих гэж оролдсон ч гарнаас нь мултарч унасан гэжээ.

Эцэст нь Хакухо Харумафүжиг зогсоосноор хэрэг явдал өндөрлөсөн байна.

Пүрэв гарагт болсон захирлуудын хурлаар бас ёкозуна Хакухогийн өнгөрсөн барилдааны үеэр гаргасан зохисгүй үйлдлийг хэлэлцжээ.

Тэрээр 40 дэх ялалтаа байгуулсны дараа үг хэлэхдээ "Харумафүжи, Таканойва нарыг би энэ дэвжээн дээр дахин гаргахыг хүсэж байна" гээд танхимд байсан үзэгчдэд хандан "банзай" хэлж уухайлахыг уриалж байсан юм.

Тоттори хотын цагдаагийн дүгнэлт арванхоёрдугаар сарын эхээр бэлэн болох ба үүний дараа Сүмогийн холбоо дахин хуралдаж, аравдугаар сард болсон хэрэг явдлын бүрэн тайланг хэлэлцэх гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 43 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 58 минутын өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 3 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 23 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 23 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр