Харүмафүжи Д.Бямбадоржид ямар нэг шийтгэл оноохгүй гэж Японы сумо бөхийн холбооноос мэдэгдлээ. Харүмафүжи намрын тойргийн барилдааны үеэр маэгашира Таканоиваг зодсон хэрэгт буруутгагдан, шалгагдаж байсан ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэн, зодог тайлсан билээ.
Сумо бөхийн холбооны тусгай комиссоос хэргийг шалгаж дуусаагүй ч тус комиссын гишүүн Огүра ояката "Холбооноос шийтгэл оноохгүй. Харүмафүжи, "Ёкозүна цолтон" зодог тайлахдаа авдаг мөнгө, шагналаа дүрмийн дагуу авна" гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна