БАТАЛГААГҮЙ СЭЛБЭГ, ХЭРЭГСЭЛ НЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1273 авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Түүнчлэн зам дагуух жижиг дэлгүүр болон тос масло зардаг цэгүүд, дугуй худалдааны нийт 506 цэгт авто машины сэлбэг хэрэгсэл, тосолгооны хийгээд ашиглалтын бусад материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж байна. Харин дээрх авто сэлбэгийн худалдаа эрхлэгчдийн ажлын байрны байдлаар нь үзвэл 58 хувь нь ил задгай захын худалдаа, 24 хувь нь худалдааны төв /павилон/, найман хувь нь зам дагуух жижиг дэлгүүр, зургаан хувь нь зам дагуу тос, маслын цэг, үлдсэн дөрвөн хувь нь зам дагуух дугуйн худалдаа, томоохон авто машины сэлбэгийн худалдаа эзэлдэг аж.

Харин дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Хамгийн харамсалтай нь, 5-29 насны хүүхэд, залуусын үхлийн үндсэн шалтгаан нь зам тээврийн осолтой ямар нэгэн байдлаар холбогдож байгаа аж. Тэгвэл манай улсын хувьд зам тээврийн осол, зөрчлийн тоо жилээс жилд нэмэгдэж, түүнээс шалтгаалах нас баралт өсөх хандлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт осол, гэмтлийн 18.9 хувийг зам тээврийн осол эзэлж байгаа нь яах аргагүй анхаарах асуудал юм.

Баталгаагүй сэлбэг хэрэгслийн хор хөнөөлийг олон нийтэд таниулна


Тэгвэл Зам тээвэр, хөгжлийн яам болон "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас өнөөдөр "Авто машины сэлбэг, импорт, хэрэглээ" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын төлөөлөл оролцлоо. Тэд гарал үүслийн гэрчилгээтэй авто машины сэлбэг хэрэгслийн давуу тал, эсрэгээрээ баталгаагүй сэлбэг хэрэгслийн хор хөнөөлийг олон нийтэд таниулахыг зорьсон юм. Хэлэлцүүлгийн үр дүнд авто машины сэлбэг хэрэгслийн импорт, борлуулалтын чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах төлөвлөгөө гаргахаар болсон юм.

Б.Очирбат: Осолдсон тээврийн хэрэгслийн 92.3 хувийг суудлын авто машин эзэлж байна


Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Очирбат "Авто машины сэлбэг хэрэгсэл, импорт, хэрэглээ" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр "Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл суудлын авто машин 92.3 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд зам, тээврийн осолд холбогдсон авто машины төрлийг өмнөх оныг нв үзүүлэлттэй харьцуулахад автобус 19.2 хувь, механизм 38.7 хувиар буурсан. Харин ачааны авто машинаар үйлдэгдсэн осол 17.5 хувиар өссөн байна" хэмээн ярилаа.

Гарал үүслийн бичиггүй сэлбэг, хэрэгслийг ашиглаж байна

Өнөөдөр автотээврийн салбарт тулгамдаж байгаа олон асуудал байгаа аж. Тухайлбал, холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг судалж үйл ажиллагаандаа дагаж мөрддөггүй, авто үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ чанарын баталгаагүй, үйлчилгээний ажилтанууд нь мэргэжлийн үнэмлэхгүй, мэргэшүүлэх сургалтад хамрагддаггүй. Түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүй сэлбэг хэрэгсэл, тос тослох материал худалдах, засвар үйлчилгээндээ ашигладаг, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжгүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуй, ажиллах орчин нөхцөл муу зэрэг шалтгааны дурдаж болно. Иймээс цаашид хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэхээс гадна олон ажлыг шийдвэрлэх шаардлагатай гэж хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 23 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр