ДЭНЖИЙН 1000, ДАМБАДАРЖАА ОРЧМЫГ ХӨГЖҮҮЛНЭ


Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм.

Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо, Дамбадаржаа дэд төв Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг.

Дэд төвүүдэд бохир усны шугам, гэрэлтүүлэг бүхий автозам, гүүр, дулааны дэд станц, үерийн хамгаалалтын суваг, цэцэрлэгт хүрээлэн, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг, спортын цогцолбор зэргийг барихаар төлөвлөж байна.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу болон Сэлбэ дэд төвд дулаан, цахилгаан, усан хангамж, автозамыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв барьж байгуулжээ.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөр баталлаа

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих" Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа.

Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар амьдралынх нь чанарт бодит өөрчлөлт оруулах зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд бүрэн дүүрэн оролцох, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийг сайжруулахыг зорьж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Товч мэдээ

· "Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк"-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулан байгуулав. Яам, хотын захиргаа хамтран арьс, ширний үйлдвэрүүдийг энэ онд багтаан Эмээлтийн үйлдвэрийн шинэ бүсэд шилжүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 23 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр