ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНД БАРИГДАЖ ЭХЭЛСЭН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО


Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, "Хийморь 11" орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8.4, 17.14, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул дээр дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна. Мөн уг газарт барих барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хүчингүй болгож, холбогдох мэдэгдлийг зохих журмын дагуу иргэн Ц.Батбаатарт хүргүүлэхийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгожээ. Иргэн Ц.Батбаатар нь анх уг эзэмшлийн газар дээрээ 18.0х8.0 метр хэмжээтэй барилга барихаар Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авсан боловч барилгын ажлын зураг төсөл дээрээ тэнхлэгээр 25.0х11.0 метрийн хэмжээтэй буюу барилгын суурийн хэмжээгээ томсгон магадлал хийж, энэ дүгнэлтээ Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулан барилгын ажлаа эхлүүлсэн нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31-01-10-ийн 1.6 дах заалт, 12 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээ зөрчигдөж, оршин суугчдын ая тухтай амьдрах хэвийн нөхцөлийг алдагдуулахад хүрээд байсан байна.

Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэн Ц.Батбаатарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг Нийслэлийн газрын албанд, уг газрыг нийслэлийн гудамж, зам, талбайн 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд тохижуулж, үр дүнг танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглох захирамж гаргаж байсан бөгөөд энэхүү захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 23 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр