Өнөөдөр хотын агаар маш их бохирдолтой байна. Тодруулбал 09:00 цагийн байдлаар Толгойт, Баянхошуу, Нисэх, МҮОНТ, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, орчимд агаарын чанарын индекс/АЧИ/ хамгийн муу буюу "Маш их бохирдолтой" байна.Толгойт орчимд АЧИ - 773, Баянхошуу орчимд 758 байна. ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг. Яг одоогийн байдлаар зөвхөн Мишээл Экспо орчимд АЧИ-95 буюу хэвийн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна