10 ЧИГЛЭЛД АВТОБУСНЫ ТООГ НЭМЖЭЭ


Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийжээ. Тухайлбал,

  1. Ч:1 "5 шар-Офицеруудын ордон"
  2. Ч:3 "Зүүн салаа-Халдвартын эмнэлэг",
  3. Ч:7 "Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин",
  4. Ч:30а "Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр",
  5. Ч:30б "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр",
  6. Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз",
  7. Ч:47 "Орбит -Ард кино театр",
  8. Ч:51 "3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв",
  9. Ч:57 "Улаан чулуут-Их наран-МУИС",
  10. Ч:59 "ХМК-Офицеруудын ордон",

Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос-ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн өнөөдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 23 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр