ХАРУМАФҮЖИ: ЗҮРХ СЭТГЭЛЭЭ СҮМОД ЗОРИУЛЖ, ДЭМЖИГЧДЭЭ БАЯРЛУУЛДАГ ТИЙМ АВАРГА БАЙХЫГ ХҮССЭН


Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай ояката Исэгахама нь өнөөдөр өглөө мэдэгдсэн. Түүний хүсэлтийг өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөн байна.

Ояката Исэгахама болон ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж нар дөнгөж сая хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр сэтгүүлчпийн асуултанд хариулахаасаа өмнө "Ийм асуудал үүссэнд Сүмо бөхийн холбоо болон бүх сүмо бөх сонирхогчдоосоо уучлал хүссэн" юм. Түүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

"Би өөрийнхөө багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргалаа. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргасан юм шүү. Би одоог хүртэл архи уучихаад ийм явдал гаргасан удаа байхгүй.

Дахин хэлэхэд архи уугаад агсан тавьдаг, хүн шархдуулдаг хүн би биш. Яагаад ийм хэрэг гарахад хүрсэн бэ гэж үү: Ах хүн дүү нартаа зааж зөвлөж, алдааг нь засах нь өөрийн үүрэг гэж бодож явдаг.

Дүү бөхчүүдээ бэлтгэлээ маш сайн хийж, илүү өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг байсан минь ийм асуудалд хүргэлээ. Би анх 16 настайдаа анх Япон улсад ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа.

Анхны барилдаан Кюүшюүд байсан, озеки цол авсан маань ч энд, зодог тайлах башё маань ч гэсэн энд болж байна. Фүкүокагийн ард иргэддээ баярлалаа. Сүмод өнгөрүүлсэн 17 жил үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Би сүмо бөхөд хайртай.

Бүх зүрх сэтгэлээ сүмод зориулж хөнжөөн дэмжигчдээ баярлуулдаг тийм аварга байхыг хүссэн. Такайновад хэлэхэд ёс зүйтэй зөв амьдраарай. Цаашдаа улам хичээгээрэй. Сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай" хэмээсэн юм.

Тэрбээр багшдаа хандан "Би 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Түүнээс хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулах гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ асуудлаас болж багшийнхаа нулимсыг үзэж, итгэлийг нь дааж чадаагүйдээ маш их харамсаж байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно." хэмээн мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 23 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр