ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД НИСДЭГ ТЭРЭГ НИЙЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДАЛНА


Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фрэдэрик Ломм, БНФУ-ын "Софэма" группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фрэдэрик Тиссеран, нисдэг тэрэг хариуцсан мэргэжилтэн ноён Марк Монжу, "Дэсотэл" группийн экспорт хариуцсан захирал ноён Марк Ларив, гал унтраах тусгай зориулалтын машин үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Алайн Пэррү нарын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа .

БНФУ-ын Софема, Дэсотэл группуудын төлөөлөгчдийн Монгол улсад хийж буй ажлын айлчлалын гол зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, аврах болон гал унтраах ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжтэй танилцах, Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг ашиглах, гал унтраах, аврах үндсэн албаны автомашин нийлүүлэх төслийг санхүү, техникийн талаас эцэслэн шийдвэрлэхийн тулд нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ оны 09 дүгээр сард БНФУ-д ажлын айлчлал хийх үеэрээ, 2010 онд МУ-ын Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газар хооронд байгуулсан "Хамтран ажиллах санамж бичиг"-ийг шинэчлэх, хоёр талын харилцан хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, улмаар Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээрүүдийг хийж тодорхой саналуудыг тавьж байсан. Энэхүү айлчлалын үр дүнд өнөөдөр Франц Улсын төлөөлөгчид Монгол Улсын Онцгой байдлын албатай танилцаж байгаа үйл явдал юм.

Төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ монгол орны нөхцөл, онцлог, аврагч, гал сөнөөгчдийн аврах ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй газар дээр нь танилцах юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны төлөөлөл, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн холбогдох хүмүүстэй уулзах, нисдэг тэрэг авчрахад тавигдах нөхцөл, татвар хураамж, сургалтын төв байгуулахад хууль эрхзүйн талаас тавигдах шаардлагыг судлах, аврах, гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмж, алба хаагчдын ажил, үүргээ гүйцэтгэж буй нөхцөл байдалтай танилцах юм.

Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, "Монгол Улсын Засгийн газрын барьж буй бодлого, зорилтын нэг асуудал нь Онцгой байдлын албыг чадавхижуулах, өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болгох явдал байгаа. Өнгөрсөн зун монгол орны ихэнх нутгийг хамран гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал нь Монгол Улс аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан.

Монголын ард түмэн ч Онцгой байдлыг албыг бэхжүүлэх, нисдэг тэрэгтэй болгох зорилгоор сэтгэл зүрхээрээ нэгдэж, хандив тусламж үзүүлэх дэмжлэг үзүүлж байна.

Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх Монголын талаас тавьсан санал, хүсэлтийг БНФУ-ын Засгийн газар хүлээн авч, судалгаа хийхээр та бүхэн манай улсад айлчилж буйд талархаж байна. Онцгой байдлын алба аврах, эрэн хайх ажиллагаанд нисдэг тэрэг ашиглах, өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болох эхний алхам тавигдаж байгаад баяртай байна" гэлээ.

Төлөөлөгчид 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 1 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 23 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр