ШИНЭЭР ХИЙГДСЭН ЗОГСООЛУУД ИРЭХ САРЫН 1-НЭЭС АШИГЛАЛТАД ОРНО


Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.

Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг ирэх сарын 1-ний өдрөөс хүргэх болно.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

2017 онд хийгдсэн зогсоолуудын жагсаалт:

№

Зогсоолын нэр

Гудамжны нэр

Харъяалагдах дүүрэг хороо

Тайлбар

1

Богд-Ар хороолол

Хатанбаатар Магсаржавын гудамж / Баруун/

Баянгол дүүрэг

Шинээр байгуулсан

2

Богд-Ар хороолол

Хатанбаатар Магсаржавын гудамж / Зүүн/

Баянгол дүүрэг

Шинээр байгуулсан

3

Хермес худалдааны төв

Нарны зам /баруун/

Баянгол дүүрэг

Шинээр байгуулсан

4

Хермес худалдааны төв

Нарны зам /зүүн/

Баянгол дүүрэг

Шинээр байгуулсан

5

Эмимпекс

Нарны зам /хойд/

Баянгол дүүрэг

Шинээр байгуулсан

6

Эмимпекс

Нарны зам /урд/

Баянгол дүүрэг

Шинээр байгуулсан

7

Петровис ШТС

Нарны зам /урд/

Баянзүрх дүүрэг

Шинээр байгуулсан

8

Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/

ЭТӨЧ /баруун/

Баянзүрх дүүрэг

Шинээр байгуулсан

9

Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/

ЭТӨЧ /зүүн/

Баянзүрх дүүрэг

Шинээр байгуулсан

10

Батлан хамгаалахын их сургууль

Улаан хуарангийн автозам /баруун/

Баянзүрх дүүрэг

Шинээр байгуулсан

11

Батлан хамгаалахын их сургууль

Улаан хуарангийн автозам /зүүн/

Баянзүрх дүүрэг

Шинээр байгуулсан

12

Монелийн эцэс

Монелийн гудамж /шороон зам зассан/

Баянзүрх дүүрэг

Нөхцөл сайжруулсан

13

Сэлх1

Сэлхийн гудамж /зүүн/

Сүхбаатар дүүрэг

Шинээр байгуулсан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 21 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 2026/11/03