ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМЭЭР ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ЭМИЙН САНД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА


Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭМЯ, НЭМГ, Эрүүл мэндийн даатгалын газар хамтран нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилтэнд хамтарсан үнэлгээг хийлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй байгууллагаар хяналт, үнэлгээг 25 хүний бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэг томилогдон арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн хийсэн. Ийнхүү өнөөдөр ажлын хэсгийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Хяналт үнэлгээний дүнгээр дараах нийтлэг зөрчил дутагдал илэрлээ.Тухайлбал:

1. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол ялангуяа эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл хангалтгүй байна. Шаардлагагүй өндөр үнэ өртөг бүхий эмийг бичихийг хүсдэг байна.
2. Өрхийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичихдээ өвчтөнд холбогдох стандарт, эмнэлзүйн удирдамжийн дагуу үзлэг, оношилгоо хийж онош тавьсны дараа шаардлагатай эмийг бичдэггүй байна.
3. Үзлэг, эмчилгээг өвчтөний амбулаторийн картанд бичиж тэмдэглэдэггүй.
4. Үзлэгийг E-Health цахим бүртгэл, эмчийн үзлэгийн журналд бүртгэдэггүй.
5. ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эм бичсэн жорыг бүртгэж, хяналт тавьдаггүй.
6. ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эмийн жорыг даатгуулагчдын хүсэлтээр ямарч хяналтгүй, олноор бичдэг гэсэн нийтлэг зөрчил дутагдал байна.

Иймд дүнг ЭМЯ-ны удирдлагын зөвлөлд танилцуулан цаашид дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Тухайлбал Эмийн цахим жорын программыг нэвтрүүлж эмийн жор бичилтийн хяналтыг сайжруулах, иргэдийн эмийн зохистой хэрэглээний мэдлэг хандлага, өрхийн эмч нарт зохистой жор бичилтийн талаар сургалт, мэдээлэл хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтын нэр төрөл, хөнгөлөлтийн хувь хэмжээг үндэслэлтэй шинэчилэх зэрэг ажлын ойрын хугацаанд хийж үр дүнг олон нийтэд танилцуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 21 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 2026/11/03