ХОЁР САРТАЙ ХҮҮХДЭЭ ЗОДЖЭЭ


Москвагийн ойролцоох Наро-Фоминск районд нялх хүүхдээ зодсон хэргийн шалтгаан, нөхцөл байдлыг тодруулж байгаа аж. Ясны хугарал бүхий хоёр сартай уг хүүхэд саяхан районы нэгдүгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Нялх хүүхдийн ээж болох 2000 онд төрсөн 17 настай эмэгтэй нь эмзэг бүлгийн гэр бүлд амьдардаг бөгөөд түүнийг нөхөр гэгдэх залуу нь үе үе зоддог байсан, тэр ч байтугай, жирэмсэн байхад нь хутгаар сүрдүүлж байсан гэнэ.

Тэд хоёр сартай хүүхдээ ширээн дээрээс унаад өөрөө бэртсэн хэмээн мэдүүлж байгаа хэдий ч эмнэлгийн ажилтнууд болон цагдаагийнхан өөр хувилбартай байгаа аж. Нялх хүүхэд зодуулсан байж болох ул мөрийг анх эмээ нь ажигласан бөгөөд хүүхдийн нүүрэн дээр хөх толбо бий болсон байжээ.

Хүүхэд чангаар орилон намдахгүй байсан бөгөөд эмнэлэгт авчран үзлэг шинжилгээ хийхэд ясны хугаралууд оношлогдсон байна. Хүүхдийн эцэг болох залууг баривчлахад тэрээр хоёр хуруугаа гэмтээсэн байсан гэнэ. Уг хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 4 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 21 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 2026/11/03