ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ


Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр" болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх" арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил салбаруудад тус тус зохион байгуулах юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байруудад


1. Дүнжингарав салбар (2017.12.05-ны өдөр)
2. Мишээл салбар (2017.12.06-ны өдөр)
3. Драгон салбар (2017.12.07-ны өдөр)
4. Оргил салбар (2017.12.08-ны өдөр)


Мөн уг арга хэмжээний хүрээнд хамтрагч байгууллагууд болон тус Комиссын 21 аймаг дахь ажилтнууд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар аймаг бүрт иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 13 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 14 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 15 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 15 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 16 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 17 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 18 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 19 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 20 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 20 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 21 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 21 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр