АРВАН ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ


2017 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд "Урьдчилан анхааруулах мэдээ", "Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ" гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол "Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ" гаргаж "Харанга" дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага "Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ"-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын "Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр -22..-290С, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -9..-150С, бусад нутгаар -16..-210С байдаг /1дүгээр зураг/. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1984, 2001, 2002, 2005, 2009, 2011, 2012 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 2-6 градусаар хүйтэн байж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр -47..-550С, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар -30..-350С, бусад нутгаар -39..-440С хүрч хүйтэрсэн бол 1987-1990, 1995-1999, 2013-2014 онд дунджаас 1-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор +9..+150С, бусад нутгаар +1..+70С хүрч дулаарсан байна.

Уур амьсгалын дундаж байдлаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4-6мм, бусад нутгаар 0-3 мм цас ордог /2 дугаар зураг/. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2012 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998, 2005, 2006 онд тун бага цас оржээ.

Уур амьсгалын дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30 см, бусад нутгаар 18-23 смзузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1986, 1989, 1991-1993, 2001-2004, 2006-2010 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с, ялангуяа 1987, 1989 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар, 1986, 1991, 1993, 2001-2004, 2006-2010 онд Арц богдын өвөр хоолойгоор 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байв.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Увсын баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна(3 дугаар зураг).

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Идэр, Тэс, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтай, Баяхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Завханы зүүн, Баянхонгорын баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй(4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй(3 дугаар зураг).

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус өдөртөө 29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сард Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй(4 дүгээр зураг).

Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн баруун өмнөд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй(3 дугаар зураг).

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй (4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м\с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 градус хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, зөвхөн Өмнөговийн баруун хэсгээр дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй(3 дугаар зураг).

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхнийн хагаст хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард Өмнөговийн баруун болон зүүн өмнөд, Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй(4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын тогтоолыг батлуулахын тулд олон нийт анхаарлаа сулруулахгүй шахаж, хянах шаардлагатай 45 минутын өмнө
ЗХХГ-т замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй зэрэг хэрэгслийг хүлээлгэн өгчээ 51 минутын өмнө
Ш.Раднаасэдийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо 1 цагийн өмнө
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 1 цагийн өмнө
Цана, чарганаас үүдэж 1693 хүн эмнэлгийн тусламж авчээ 2 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ 2 цагийн өмнө
Онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн манлайлсан ​72 хүүхэд “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа 3 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилжээ 3 цагийн өмнө
Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Иргэн: Хоёр хүүхэд маань хатгаа авсан. Нэгийг нь 10 настай эгч нь сахихаар боллоо 4 цагийн өмнө
Дараах байршилд цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Төрийн өмч эзэнгүйддэг, өгөөж өгдөггүй, хулгайд өртдөг явдлыг бүрэн хална 4 цагийн өмнө
А.Наранцолмон: Ирээдүйд мундаг бүжигчин болоод аав ээжийгээ гадаад авч явна 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ 5 цагийн өмнө
-18 градус хүйтэн 5 цагийн өмнө
Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв 20 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэн байна 20 цагийн өмнө
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ 22 цагийн өмнө