​ШАЛГАЛТДАА ТЭНЦСЭН БОЛ ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХЭЭ ШУУД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /http://dedu.police.gov.mn/-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд өнөөдөр /2017.11.20/ хүлээлгэн өглөө.

Жолооны сургалтын төвийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нээгдэж байна. Мөн тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь шууд хэвлэгдэх боломж бүрдэж буй юм.

Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон нь суралцагчийн нэр, регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүйгээр зохицуулагдсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

Энэ үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж оролцож "Цагдаагийн байгууллагын хөгжилд мэдээллийн технологийн дэвшил чухал. Энэхүү дэвшлийг бодит амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа авьяаслаг, чадварлаг алба хаагчдадаа амжилт хүсье" гэж хэллээ. Мөн Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгонбат, Бүртгэл хяналтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд болон алба хаагчид оролцож тус төвөөс энэ онд хөгжүүлсэн програмуудтай танилцаж, санал солилцов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 27 минутын өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр