ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД БОЛОХ ЗАРИМ ҮЙЛ ЯВДЛААС



НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 5-р тайлан, ТББ-ууд, хүүхдүүдийн илгээсэн сүүдрийн илтгэлийг хэлэлцэж, конвенцийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг болно.
Хэлэлцүүлэг 11 сарын 20-ны Даваа гарагийн 10:00-13:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ГХЯ, БОАЖЯ, БСШУСЯ, Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаатай хамтран "Дэлхийн өвийн менежментийн асуудлууд–Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын менежментийн тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэн, тус өвийн газруудыг соёлын болон байгалийн өвийн талаас нь хамгаалах талаар саналсолилцох юм.
Арга хэмжээнд төрийн ба төрийн бус байгууллагууд, Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын төлөөлөгчид оролцоно.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

Нийслэлийн хүүхдийн элчийн андгай өргөх ёслолын үйл ажиллагаа болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 20.6 20.7 дахь заалт, Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 06 сарын 23 өдрийн А/98 тоот тушаалаар батлагдсан журмын хүрээнд томилогдон ажиллах Нийслэлийн "ХҮҮҮХДИЙН ЭЛЧ"-ийн андгай өргөх ёслол 2017 оны 11 сарын 20 өдрийн 11 цагт нийслэлийн Хангарьд ордоны ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдана.

ХДХВ, ДОХ-ын Дэлхий нийтийн анхаарал хандуулах өдрийг угтаж Монгол улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх уулзалт, ярилцлага болно. Уулзалт, ярилцлагад ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтэнүүд оролцоно. 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн 11 цагаас Хэвлэлийн хүрээлэнд болно.
Утас: 89008516
99773800


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 27 минутын өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр