ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.11.17) Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв.

2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн боловч 05 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ныг хүртэл тариалангийн ихэнх бүс нутгаар нийтдээ 40-50 хоног, зарим бүс нутгуудад 7 сарын 28-ийг хүртэл 50-60 хоног огт хур тунадас ороогүй, улмаар ихэнх бүс нутгаар агаарын температур 32-41 хэмд хүрч 3-4 удаагийн давтамжтай, 6-10 орчим хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь таримал ургамлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, улмаар хураан авах ургацын хэмжээг үлэмж бууруулсан байна.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр манай улс нийтдээ 237.7 мянган тонн үр тариа, үүнээс 230.6 мянган тонн улаанбуудай, 116.8 мянган тонн төмс, 80.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 141.2 мянган тонн буудай нийлүүлсэн дүнтэй гарчээ.

2017 оны ургац хураалтын дүнгээс харвал 2017-2018 оны хүн амын хүнсний хэрэгцээт улаанбуудайн 40 гаруй хувийг хураан авсан бөгөөд дутагдах 225,0 мянган тонн улаанбуудайг импортоор авч нөөц бүрдүүлэх тооцоо гарч байна хэмээн сайд Б.Батзориг хэллээ.

Урьдчилсан байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 370.6 мянган га-д уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд 2018 оны тариалалтад нийт 60.0 мянга орчим тонн үрийн буудай шаардагдах тооцоо гарч байгаа бөгөөд энэ намрын ургацаас 30.0 мянган тонн үрийн буудайг аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө нөөцөлсөн мэдээ ирүүлжээ.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ургацаас нийтдээ 30.0 мянган тонн үрийн буудай худалдан авч нөөц бүрдүүлэхээр төлөвлөн өнөөдрийн байдлаар сангийн элеваторт 7.6 мянган тонн үрийн буудай хүлээн авсаны зэрэгцээ томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахад 17.0 мянган тонн, нийтдээ 24.6 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, 6.0 мянга орчим тонн үрийн буудайг импортоор авахаар ажиллаж байгаа юм байна.

Өвс, тэжээлийн тухайд манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жилийн хувьд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж, 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой юм байна.

Тэжээлийн ургамлаас 47.0 мянган тн ногоон тэжээл, улаанбуудайнаас 14.7 мянган тн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тн буудай тэжээлд шилжих төлөвтэй байна. Ингэснээр энэ жил 150.0 мянган тн хүчит тэжээл, 100.0 мянган тн гар тэжээл, 100.0 мянган тн эрдэст тэжээл бэлтгэгдэхээр урьдчилсан тооцоолол гарсан аж. 2017 онд бэлтгэх өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тн хүчит тэжээл дутагдалтай байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл гангийн улмаас ургац алдаж хэрэгцээт хүнсний буудайнхаа 40 гаруй хувийг дотоодын ургацаас хангах хэмжээний ургац хураан авч байгаа тул цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10.0 мянган тонн үрийн буудайг гаалийн албан татвараас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулан хүргүүлж байгаа аж.

Татварын ерөнхий хуулийн 3.1-д "татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй." гэж заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай боллоо гэж төсөлд дурджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 5 цагийн өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 6 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 8 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 8 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 10 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 10 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 11 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 11 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 11 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 11 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 21 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр