ХОТЫН ДАРГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ


Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах"-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо. Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг тодотгон хэлж байв. Мөн иргэдийг удаан хүлээлгэдэг явдлыг таслан зогсоож, өглөө оройн оргил ачааллын үеэр иргэдийн зорчих эрэлтийг хангах ажиллахыг даалгаж, энэ чиглэлээр Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн албатай хамтран санал боловсруулж яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.

"Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчтэй 1, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 937 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг хийсэн. Нийтийн тээврийн автобус авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхээр зорчихоор шийдвэрлэгдсэн замуудад нэгдүгээр эгнээнд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна" хэмээн Д.Отгонбаатар дарга танилцууллаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 7 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 11 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 11 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 13 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 13 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 13 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 14 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 15 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 17 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 17 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 18 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 18 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 18 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр