Д.АМАРБАЯСГАЛАН: ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨ ХУГАЦААНДАА ТӨЛӨХГҮЙ БОЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ


Нийслэлийн Газрын албанаас жил бүр газрын төлбөрөөр тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд хэдэн төгрөг төвлөрүүлэх, биелэлт ямар байгаа, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөхдөө юу анхаарах ёстой зэргийг нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Газрын төлбөр гэж юуг хэлж байгааг та эхлээд тайлбарлаад өгөхгүй юу?

-Монгол улсын Үндсэн хуульд "Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн" гэж заасан байдаг. Тэгэхээр нэг ёсондоо төр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчөө эзэмшүүлж, ашиглуулсны төлөө авч буй төлбөр юм.

-Газар эзэмших, ашиглах эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газрын төлбөрийг жилд хэдэн удаа төлөх ёстой байдаг вэ?

-Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жилийн төлбөрийг тэнцүү хувааж улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлнө. Тухайлбал 1-р сарын 25, 4-р сарын 25, 7-р сарын 25, 10-р сарын 25-ны дотор төлөх ёстой. Газрын төлбөрийн онцлог нь тухайн улирлынхаа эхэнд төлөгддөг гэдгийг газар эзэмшигч, ашиглагч тэр бүр анзаардаггүй.

-Хэрвээ заасан хугацаандаа төлөөгүй бол ямар арга хэмжээ авдаг вэ?

-Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэл өгч, заасан хугацаанд газрын төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй тохиолдолд төлбөр барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Мөн удаа дараа Газрын албанаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэлгүй газрын төлбөрөө төлөхгүй байгаа газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг.

-Газрын төлбөрөө удаан хугацаагаар төлөөгүй тохиолдолд иргэд мэдэгддэг үү?

-Нийслэл, дүүргийн Газрын алба иргэн, аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь газрын төлбөрөө төлөх талаар утас, мессеж, факс, цахим хаяг зэргээр холбогдож, газрын төлбөрийг нэхэмжлэн ажилладаг. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын гэрээ байгуулахдаа манай байгууллагад бүртгүүлсэн хаяг, утсаа өөрчилсөн тохиолдолд холбогдох боломжгүй байдаг. Тэгэхээр газар эзэмшигч, ашиглагч нар холбогдох хаяг, утас зэргээ өөрчилсөн тохиолдолд ирж мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд газрын төлбөрөөс хэдэн төгрөгийг төвлөрүүлэхээр тусгагдсан байгаа вэ. Биелэлт нь хэдэн хувьтай байна?

-2017 онд нийслэлийн төсөвт Газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 27.2 тэрбум төгрөг төвлөрүүлэн биелэлт 89 хувьтай байна.

-Ирэх онд газрын төлбөрөөс хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?

- 2018 онд Нийслэлийн төсөвт газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

-Иргэд газрын төлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл хаана хандах ёстой вэ?

-Газрын төлбөртэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс болон харьяа дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч нарт хандаж болно. Мөн Нийслэлийн газрын албаны Gazar.ub.gov.mn хаягаар орж холбогдох мэдээлэлтэй танилцаж болно.

-Газрын төлбөрийг яаж тооцдог вэ?

-Газрын төлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан "Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай" тогтоолд үндэслэн эзэмшиж, ашиглаж буй нийт газрын хэмжээгээр тооцон боддог. Одоогоор мөрдөгдөж буй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь газрын үнэлгээний 5 бүс, газар ашиглах 15 зориулалтаар 1 м.кв газрын төлбөрийг тогтоосон байдаг.

Жишээ нь, хотын төвд 700 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшдэг гэж бодъё. Газрын төлбөрийн бүсийг 1 гэж үзвэл 1 дүгээр бүсэд үйлчилгээний зориулалттай газар 1 м.кв-д 440 төгрөгөөр бодогддог. Тэгэхээр жилийн газрын төлбөр нь 700 м.кв * 440 төгрөг = 308'000 төгрөг болж байна. Үүнийгээ 4 улиралд хувааж төлнө гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 44 минутын өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр