​ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР ГАРЧЭЭ


Нийслэлийн цагдаагийн газраас Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бүртгэж, мөн сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

1. Улаанбаатар хотын харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалд заасны дагуу судалгааг хийх
2. Иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан "Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг"-ийн 2.6.13-т заасны дагуу ял шийтгэлгүй иргэдийг судалгаанд хамруулах
3. Шалгалтын комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэнэ. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний флюр жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүй.
Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авч очихыг зөвлөх;
4. Шалгалттай холбоотой мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах;
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
1. Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
3. 3 үеийн түүх; / өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. /
4. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
5. Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
6. Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
7. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
8. Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
9. Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
10. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
11. Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа / судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.
Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Шалгалттай холбоотой асуудлаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269244, 269243 дугаарын утсаар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт биеэр очиж лавлагаа, мэдээлэл авч болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 9 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 10 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 12 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 12 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 12 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 13 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 14 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 16 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 16 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 17 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 17 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 17 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр