​ЗТХ-ИЙН САЙД ОРОН НУТГИЙН АНХНЫ ТОМИЛОЛТОО ГАШУУН СУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭЭС ЭХЭЛЛЭЭ​


Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын зах зээл нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг байсаар байна. Манай улс урд хөрш руу 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавьдаг бөгөөд энэ жилийн тухайд 24.5 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Гэтэл 4-р улирал талдаа орж байхад 20-иод тонн нүүрс гаргаад байна.

Хятад улс хилээ чангатгаснаас нүүрсний экспорт хумигдаж, тээвэрлэлтийн хурд удааширч хилийн наана 85-аас 110 орчим км-т машины цуваа үргэлжилж байна. Жолооч нар 13-15 хоногт нэг удаа тээвэр хийж байгаагаас уралдах, осол аваар гаргах цаашлаад хүйтэрч байгаатай холбогдуулан хөлдөх, эрүүл мэнд, амь нас, эдийн засагтай холбоотой нөхцөл байдал хүндрээд байна.

Хятад улс манай улсаас хүлээн авах нүүрсний импортын урсгалаа дөрөв байсныг хоёр болгож цөөлсөн. Шалтгаанаа баяр наадам, хурал, жолооч нарын сахилга хариуцлага, хилээр хууль бус зүйлүүд нэвтрүүлсэн гэх мэт олон шалтаг хэлдэг ч баримттай батлагдсан зүйл алга байна гэдгийг хил, гаалийнхан хэлж байгаа юм.

Нөгөө талаар уурхайнууд экспортын хэмжээг нэмэх үүднээс тээврийн компаниудыг 100-аас доошгүй машинтай байх шаардлага тавьж, олон компаниудтай гэрээ хийснээс тээврийн хэрэгслийн тоо хэт өссөн зэрэг нөхцөл байдал ч нөлөөлж байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 7000 шахам тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Эдгээрээс 3000 гаруй нь тээвэрт явж байна.

Энержи ресурс ХХК-ийн хувьд худалдан авагчдаа шууд хүргэж өгдөг бол Эрдэнэс таван толгой ХК, орон нутгийн Таван толгой ХК-ийн хувьд аман дээрээсээ нүүрсээ шууд борлуулж, тээврийн асуудалд хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой гэх асуудлууд ч яригддаг байна.

Тиймээс ажлаа аваад удаагүй байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж уурхайн нөхцөл байдал, тээвэрлэлттэй холбоотой асуудлууд, жолооч нарын асуудлыг юун түрүүнд шийдэхээр тус аймагт 11 сарын 11-13 ны өдрүүдэд ажиллаа.

Асуудлын хүрээнд Энержи ресурс, Оюутолгой, Эрдэнэс таван толгой, Таван толгой ХК, гааль, боомтын үйл ажиллагаа, тээвэрлэлттэй танилцан, Гашуун сухайт- Ганц модны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж буй жолооч нартай уулзаж санал бодлыг нь сонсож, орой бүр холбогдох албаны удирдлагуудын хүрээнд шуурхай хуралдаан хийж үүрэг даалгаврыг өгч байлаа. Сайд нарын хүрээнд юуны өмнө Монгол улсын хууль тогтоомжийн хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, жолооч нарынхаа эрүүл мэнд нийгмийн асуудалд анхаардаггүй, засвар, үйлчилгээний төвгүй тээврийн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх, тээврийн хэрэгслийг тоог бууруулах нь зөв юм. Экспортод гаргаж буй нүүрсний хэмжээтэй уялдуулж уян хатан журам гаргах, Засгийн газрын хурлаар зарим өөрчлөлтийн асуудлыг яаралтай оруулах нь зүйтэй. Хамгийн гол нь хүнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалсан түр болон урт хугацааны шийдвэрүүдийг гаргана гэдгээ энэ үеэр хэлж байлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 55 минутын өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр