АХУЙН ХҮРЭЭНИЙ ГАЛ ИРГЭДИЙН АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙ БАЙДЛААС БОЛДОГ БАЙНА


Өвлийн улиралд ахуйн галын дуудлага нэмэгдэж, иргэд эд хөрөнгөөрөө хохирох явдал нэлээд тохиолддог. Өчигдөр Нийслэл, Орон нутгийн онцгой байдлын байгууллагад гэр, байшин шатсан гэх дуудлага багагүй иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд иргэн П-гийн 3х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Тариалан суманд иргэн Л-ийн 12х8 метртийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27, 24 -р хороо, Налайх дүүрэг, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн 11, 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байшин шатаж байсныг харъяа гал унтраах ангийнхан унтраасан байна.

Ахуйн хүрээнд гарч байгаа гал голдуу галлагаанаас, пийшин зуухны ашиглалт буруу, гэмтэлтэй зуух яндан, тусгаарлагч хамгаалалт байхгүй, үнсээ ил задгай асгадаг таггүй саванд хадгалдаг зэргээс л болдог талаар мэргэжилийн хүн хэлж, сэрэмжлүүлж" байгаа юм. Тиймээс иргэд өөрийн эд хөрөнгийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг сануулъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 6 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр