ГЭР БҮЛИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтнүүд (шинжээчид)-ийг чадавжуулах сургалт өнөөдөр эхэллээ. "Гүүд Нэйборс" олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар "Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл"-ийнхөө хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж буй юм. Сургалтаар гэр бүлийн маргаанд оролцдог мэргэжилтнүүдийн ашигладаг загвар, гадны туршлага, Монголд тулгамдаж буй асуудал, хүүхдийн эрхийг хамгаалах, сэтгэл зүйг тодорхойлох зэрэг асуудлыг онолын түвшинд болох практик талаас нь судлах аж. Хичээлийг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн багш нар, шүүгчид, Японы мэргэжилтэн заах юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Гүүд нэйборс" олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гэр бүл салалтын талаар судалгаа хийхэд 80 орчим хувь нь архидалттай холбоотой гэдэг дүгнэлт гарсан байна. Хоёр сарын хугацаанд Хамгаалах байраар 176 хүүхэд дамжин өнгөрсний 60 орчим хувь нь 3 хүртлэх насны хүүхэд байна. Тэдний эцэг, эх нь 35-аас доош насныхан. Монголын залуу үеийнхэн айл гэр болж "тоглож" байгаагийн илэрхийлэл энэ. Тиймээс гэр бүлийг бат бэх байлгах чиглэлээр олон талын санаачилга шаардлагатай. 2018 оны төсөвт гэр бүл, хүүхэд хамгааллын төсвийг 47.3 хувиар нэмсэн. Гэр бүлийн боловсрол олгох, чадавхжуулахад олон ажил хийх төлөвлөгөө байна. Энэ удаагийн сургалтын үр дүн манай байгууллагын 2018 онд ажлаа төлөвлөхөд нэмэр болно" гэсэн юм.

Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэх мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ

Гэр бүлийн маргаанд оролцогчдыг чадавхжуулах шаардлагын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг "Дэлхийн улсуудад гэр бүлийн маргааныг шийддэг дагнасан шүүх ажилладаг. БНСУ, Япон, Тайванийн Гэр бүлийн шүүхийн туршлагыг судлахад төрийн бодлого нь шүүх дээр ирж зангилагддаг юм байна. Гэр бүлийн маргаан сэтгэл зүй, харилцааных байдаг учраас шүүх гэр бүлийн боловсрол олгох, эвлэрүүлэх тал дээр ажилладаг. Шүүгч, шинжээч, эвлэрүүлэн зуучлагч нь цогц болж энэ суурийг тавьдаг. Харин манай улсад энэ гурван цогц нь тус, тусдаа байдаг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл улсын үндэс болсон гэр бүлийн маргааныг дагнаж шийддэг шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж, шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд "Гүүд нэйборс" олон улсын байгууллагын төслийн хүрээнд зохион байгуулж буй шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, шинжээчдийг чадавхжуулах сургалт нэг алхам болж байна" хэмээсэн юм.

Гэр бүлийн маргаан шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг чухалчлах талаар "Гүүд Нэйборс" ОУБ-ын зөвлөх Х.Баавгай "Гэр бүл салалтын гол хохирогч нь хүүхэд болдог. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэж буй процесс ч хүүхдэд ээлтэй биш зөвхөн нөхөр, эхнэрийн аль нэг талд шийдвэрлэдэг. Тиймээс шүүхийн ажиллагаанд оролцогч талуудыг чадавхжуулж хүүхдийн асуудлыг мэргэшсэн байдлаар шийдвэрлэх нь энэ сургалтын гол зорилго. Шүүх ч мэргэшсэн, дагнасан байх асуудал яригдаж байна" гэж онцолсон юм.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, шүүхэд асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтгүүдийг чадавхжуулах сургалтад 21 аймаг, есөн дүүргийн 110 мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд гурван өдөр үргэлжлэх аж. Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд төслийн хүрээнд 40 шүүгч оролцсон"Гэр бүлийн маргаан" сэдэвт сургалт зохион байгуулсан.

Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэх мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ

Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэх мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 6 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр