​ГАР УТАС, WIFI НЬ ХҮНИЙ НҮДЭНД ҮЗЭГДЭХГҮЙ СОРОНЗОН ДОЛГИОНЫГ ЯЛГАРУУЛЖ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ


Утас нь тодорхой хэмжээгээр хорт бодис ялгаруулж байдаг учраас хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч утас болон wifi-аа хязгаарласнаар анхаарал сарних өвчлөл болон олон төрлийн хорт хавдруудаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг байна.

Австралийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэн хүн төрөлхтөний гар утасны хэрэглээ ийм чигээр үргэлжилбэл 2020 он гэхэд гуравны нэг орчим хувь нь хорт хавдрын оноштойгоор нас нөгчинө гэсэн байдаг. Гэхдээ мэдээж зөвхөн гар утаснаас биш соронзон туяа ялгаруулдаг жижиг станцууд, зөөврийн антенн зэргийг хэлэх хэрэгтэй байх. Харин хүний тархинд нөлөөлөхгүй гэж баталж байгаа эрдэмтэд ихэвчлэн зохион бүтээгчид байдаг. хүүхдээ, өөрсдийгөө Wi-Fi сүлжээнээс хамгаалахгүй бол нойр хулжааж дарамт үүсгэдэг, эсийн өсөлт, тархины үйл ажиллагааг удаашруулдаг, зүрхэнд ачаалал өгдөг, хорт хавдар үүсгэж, эрдэс бодисын дутагдалд оруулдаг сөрөг нөлөөтэйг эрдэмтэд нотолсон. Тэгвэл гэр, сургууль, олон нийтийн газар үнэгүй интернэттэй болсон энэ үед хүүхэд өдөржин ухаалаг утастайгаа харьцаж, шөнө дэрлэж унтаж байна.

Мөн хүүхэд гэр бүл, найз нөхөдтэйгөө биш зөвхөн утастайгаа нөхөрлөж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж байгааг сэтгэлзүйчид хэлж байгаа. Дунд сургуулийн сурагчид хичээл дээрээ өдөржин цахим ертөнцөөр аялж, тоглоом тоглож байна. Шөнөжин идэвхтэй Wi-Fi орчинд унтсан хүн маргааш нь ядрах, толгой өвдөх, нойр хүрэх гэх мэтээр зовиурлаж, ажлын бүтээмж нь эрс муудаж байгааг эрдэмтэд тогтоосон. Соронзон туяанд хүний чих, нүд, тархи ихэвчлэн өртдөг гэж ДЭМБ баталдаг. Ер нь шалтгаангүйгээр бие эвгүйрхэх, нойргүйдэх, сэтгэл гутралд өртөх, хэт цочимтгой мэдрэг болох, толгой өвдөх, тамир тэнхээ барагдах, цусны даралт ихсэх гэх мэтээр илэрдэг. Өнөөгийн бидний хувьд эдгээр шинж тэмдгүүд энгийн үзэгдэл болчихсон тул төдийлөн анхаараад байдаггүй. Жирэмсэн болон 16 хүртэлх насныхан гар утсыг шаардлагатай биш л бол өөрөөсөө хол байлгавал зүгээр. Манайд одоогоор ийм тохиолдлууд бүртгэгдээгүй ч хүүхдүүд цусны өвчин тусах, нүдний болор цайх эмгэг, тархины хавдар, зүрх судасны өвчлөл, мэдрэлийн системийн үйл ажиллагаа доголдох зэрэг өвчлөлүүд гарч болзошгүй. Ер нь гар утас, соронзон долгион ялгаруулдаг бусад технологитой хэт ойр өссөн хүүхдүүд хортой туяаг биедээ их хэмжээгээр шингээдэг. Сүүлийн үед утасгүй технологи гэгдэх wifi-г давсан Li-fi гэж гэрэл ашигладаг интернэт сүлжээ гарч ирж байгаа гэсэн. Одоогийн wi-fi ч тархины гадаргад сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Энэ мэт бүр их соронзон орон ашигладаг технологиуд бүтээгдсээр байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 6 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр