1000 МАШИНЫ ЗОГСООЛЫН ГАЗРАА УБТЗ ЭРГҮҮЛЭН АВЛАА


Улаанбаатар хотын вокзалын баруун талын 1000 машины зогсоол нэртэй газрыг Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр УБТЗ нийгэмлэгт ашиглалтын зориулалтаар олгожээ. Уг газар нь «Улаанбаатар төмөр зам» ХНН-ийг байгуулах тухай ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрээр УБТЗ-ын мэдэлд байх ёстой ч газраа албан ёсоор баталгаажуулж чадаагүй байсны улмаас бусдын эзэмшилд очиж маргаантай асуудлыг үүсгээд байсан юм. Энэ байдалд ЗТХЯ болон УБТЗ нийгэмлэг дүгнэлт хийж, уг асуудлаар НийслэлийнЗасаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Зам,тээврийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 17 дугаар тушаалаар Зам Тээврийн Хөгжлийн Яам, Улаанбаатар хотын газрын алба ба "УБТЗ" ХНН-ийн төлөөлөл бүхий хамтарсан комисс байгуулж ажиллуулсан юм. ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлийн ахалж ажилласан уг комисс шаргуу ажилласны үр дүнд нийслэлийн хэмжээнд байгаа УБТЗ-ын мэдлийн 23 газрын ашиглах эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлсэн байна. Хамгийн сүүлд газрын эрхийг нь баталгаажуулсан 1000 машины зогсоол нэртэй уг газарт УБТЗ шинэ вокзалын барилга барих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 6 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр