ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ, БАГШ НАРЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭЭР БОЛЖЭЭ


Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзлаа.

Тэд салбарын сайддаа багш нар болон сургуульд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг шийдүүлэхээр хандсан юм. Мэргэжлийн боловсролын салбарт нийт 83 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрээс 38 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт 1,496 багштай.

Төрийн, хувийн аль ч сургуулийн багш нарт адилхан тохиолдож буй нэг зовлон нь кредитэд тооцох цагийг сургалтын онцлогийг үл харгалзан 45 болгож нэмэгдүүлсэн журам юм байна. Ингэснээр багш нарын ачаалал нэмэгдэж, сургалтын чанараас илүү кредитээ нөхөхөд анхаарахаас аргагүйд хүрч буйгаа багш нар ярьсан. Дээр нь сүүлийн жилд мэргэжлийн боловсролын сургуульд элсэлт буурч, зарим мэргэжлээр нэг ч хүн сурахаар ирээгүйгээс багш нарын заах хичээлийн цаг цөөрч, ажилгүй болоход хүрч байгаа.

Нэгэнт хичээлийн цаг нь журмаар заасан кредитдээ хүрч чадахгүй бол дутууг нь цалин, амралтын мөнгөнөөсөө буцааж төлдөг зэргээр цалин нэмэхээс наана шийдэж шийдвэрлэж өгөхөөс аргагүй асуудлууд байгааг анхааралдаа авахыг тэд сайдаас хүслээ.

Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын хувьд цалингаа нэмүүлэхээр ажил хаяж байгаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг дэмжиж буй ч мэргэжил эзэмшиж амьдралтайгаа золгох их итгэлээр тэднийг зорин ирсэн шавь нараа бодоод энэ ажиллагаанд оролцох боломжгүй байгаагаа ч сайдад дуулгасан. Мөн багш нар МСҮТ-д суралцагчдад төрөөс олгож байсан тэтгэлэг хүүхдүүдэд ч, сургуульд ч хэрэгтэй байсан хэмээгээд үүнийг сэргээх боломж бий эсэхийг сайдаас тодрууллаа.

С.Чинзориг сайд багш нарын тавьсан саналыг анхааралтай сонсч эхний ээлжинд кредит цагийн журмыг өөрчлөх ажлыг нэн яаралтай эхлүүлэх ёстой хэмээгээд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон багш нарын төлөөллийг багтаасан хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудлыг шийдэхээр боллоо.

Мөн Засгийн газраас төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр авч буй арга хэмжээний талаар багш нарт дэлгэрэнгүй тайлбарлаж, мэргэжлийн боловсролын салбарт цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээнийхээ талаар багш нартай санал солилцсон юм.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 6 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр