МАЛЫНХАА ЧАНАРЫГ САЙЖРУУЛСАН МАЛЧИД ҮР ШИМЭЭ ХҮРТЭЖ БАЙНА


ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын залуу малчин Л.Лхагвасүрэнгийнд зочилж, өвөлжилтийн бэлтгэлтэй нь танилцлаа. 33 настай залуу малчин Л.Лхагвасүрэн 11 жил мал аж ахуйтай амьдралаа холбожээ. Анх сумынхаа айлуудын ухныг маллаж, хөлсөнд нь хурга авч малжсан гэж гэрийн эзэгтэй Р.Алтансувд хэллээ. Газар тариалангийн бүс нутгийнхаа давуу талыг дагаж эрчимжүүлсэн мал аж ахуйгаа хөгжүүлсэн хэмээн Л.Лхагвасүрэн малчин ярьсан.

Эднийх 700-гаад бог малтай. Залуу малчин Л.Лхагвасүрэн малынхаа чанарыг сайжруулсанаар үр шимийг нь хүртэж эхэлжээ. Махны чиглэлээр хөгжүүлсэн бог мал нь гулууз нь 63 кг жин татсан амжилтаараа сайн малчин авахад нөлөөлсөн гэж аймгийн удирдлагууд хэлсэн. Мөн сүүний чиглэлийн үүлдрийн 15 үнээнээсээ зуны саалийн цагаар өдөрт хэрэглээнээсээ гадна 80 литр сүү нийлүүлдэг байжээ. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бонгийн тохойд нутагладаг залуу малчин Л.Лхагвасүрэн малынхаа чанарыг сайжруулахад анхаарсан нь өнөөдрийн амжилт гэдгээ хуучилсан.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, малын тоо төрөл, сүргийн бүтцийн зохист харьцааг баримтлах, эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн бодлого малчид руу чиглэж байгааг онцлон хэлсэн. Мөн хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эргээд хотоос хөдөөг зорих болсон. Энэ нь хот суурин газарт идээшихгүй залуучууд халуун хошуут малаа дагах хүсэлтэй байгааг төрийн бодлогоор дэмжиж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 6 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр